1003 хүн гэрээр эмчлүүлж байна
Ховд аймагт өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 254-өөр нэмэгдэж, нийт 4322 боллоо. Ховд их сургууль болон Халдвартын тасгийн Тусгаарлах эмнэлэгт өнөөдрийн байдлаар 265 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 36 нь 0-18 насны хүүхэд, 24 нь жирэмсэн эх байна. Харин сумдын Эрүүл мэндийн төв, Тусгаарлах эмнэлэгт нийт 123 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 17 нь хүүхэд, нэг нь жирэмсэн эх юм.
Одоогоор аймгийн төв болон хөдөөгийн сумдад нийт 1003 хүн гэрээр эмчлүүлж байна. Мөн халдвар авсан нийт 2965 хүн эдгэрлээ. Үүнээс 64 нь сүүлийн 24 цагийн хугацаанд эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс гарсан гэж албаны эх сурвалж мэдээллээ. Одоо Ховд аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 1864 иргэн гэрийн тусгаарлалтад байгаа аж.