Ховд аймагт цөлжилтөд өртсөн газрын 5.3 хувь нь нэн хүчтэй зэрэглэлд орж байна

418
Мэргэжлийн байгууллагаас хийсэн судалгаагаар Ховд аймгийн нутаг дэвсгэрийн 36.4 хувьд ямар нэг хэмжээгээр цөлжилт илрээгүй. Харин тус аймгийн нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь цөлжилтөд өртсөн байна.
Тодруулбал, цөлжилтөд өртсөн газар нутгийн 36.4 хувь нь сул, 19.3 хувь нь дунд, 2.7 хувь нь хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна. МөнХовд аймгийнгазар нутгийн 5.3 хувь нь нэн хүчтэй зэрэглэлийн цөлжилтөд өртсөн болохыг судалгаагаар тодорхойлжээ.  

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн нь БОАЖЯ-ны захиалгаар “Монгол улсын газрын доройтол, цөлжилтийн атлас зураглал хийх, тайлан гаргах” ажлыг нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэж, “Монгол орны цөлжилтийн атлас, 2020 он” бүтээлийг боловсруулан гаргажээ.
Монгол орны цөлжилтийн байдлыг илтгэх нийт 30 гаруй үзүүлэлтийг тооцоолж, тэдгээрээс 18 үзүүлэлтийн сүүлийн 20-40 жилийн мэдээг нэгтгэн боловсруулж, цөлжилтийн зургийг гаргасан гэнэ.
Цөлжилтийн зургаас харвал 2020 оны байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртсөн. Үүнээс 31.5 хувь нь сул, 22.1 хувь нь дунд, 18.6 хувь нь хүчтэй, 4.7 хувь нь нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байгаа гэж албаны эх сурвалжууд мэдээллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn