Одоогоор малчдын түвшинд 26 мянган тонн өвс бэлтгээд байна

262
Ховд аймгийн нийт суманд хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах, хадлан хадах зэрэг ажил хийж байна.
Тус аймгийн хэмжээнд 2021 оны eсдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар малчдын түвшинд нийт 26 мянган тонн өвс, 255 тонн тэжээл, 1170 тонн хужир шүү бэлтгэсэн явцын дүн мэдээг Хүнс, хөдөө аж ахуйн газраасирүүллээ. Мөн цаашидорон нутагт өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх ажлыг цаг алдалгүй эрчимжүүлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

Монгол Улсын Шадар сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон бусад холбогдох албаныхан оролцсон“Цахим хуралдаан”-ыг  наймдугаар сарын 16-ны өдөр зохион байгуулсан.Хурлын үeэрМонгол Улсын Засгийн газар өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэх боломжгүй болсныг албан ёсоор мэдэгдэж аймаг, сум бүр бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бэлтгэхэд анхаарч ажиллахыг аймаг, сумдын Засаг дарга нарт үүрэг болгосонюм.Иймээс Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай МонголУлсын Засгийн газрын 2021 оны 221 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар албан даалгаврын хавсралтад тусгасны дагуу аймаг 300 тонн өвс, 100 тонн тэжээл, сум тус бүр өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 100 тонн өвс, 30 тонн тэжээлийг бүрэн бэлтгэхийг Хүнс, хөдөө аж ахуйн газраас онцгойлон анхаарууллаа.   
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn