Ховд аймаг ЭЕШ-ын дүнгээр улсын хэмжээнд зургаадугаар байрт шалгарчээ

369


Ховд аймаг 2020-2021 оны элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын дундаж онооны үзүүлэлтээр улсын хэмжээнд зургаадугаар байр, монгол хэлний хичээлээр хоёрдугаар байрт тус тус шалгарчээ.   
Өөрөөр хэлбэл, ЭЕШ-ын нэгдсэн дүнгээр нийт 522.6, монгол хэлний хичээлээр 563 гэх хэмжээст оноо авсан байна. Үүнээс гадна математик, англи хэл, нийгмийн ухааны хичээлээр эхний 10-т шалгарчээ.
Ховд аймгийнтухайд энэ жилнийт 1267 суралцагч ЭЕШ өгснөөс таван суралцагч 800 оноо авсанюм.
Боловсролын үнэлгээний төв нь stat.eec.mn цахим сайтаар дамжуулан аймгийн боловсролын газар, сургуулиудад жил бүр ЭЕШ-ын дүн оноонд анализ, дүгнэлт хийх боломж бүрдүүлдэг. Тус сайтаас авсан мэдээллээр Ховд аймаг ийнхүү дундаж онооны үзүүлэлттэй байна гэж ЗДТГ-аас өчигдөр онцлон мэдээллээ.   
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn