Ховд аймагт халдварын улмаас нас баралт нэгээр нэмэгдэж, нийт 17 боллоо

360
Ховд аймагт өнөөдөр коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 154-өөр нэмэгдэж, нийт 14457 болжээ.  Өнөөдрийн байдлаар нийт 543 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 44 нь 0-18 насны хүүхэд, 39 нь жирэмсэн эх байна. Одоогийн байдлаар биеийн байдал нь хүнд 33, хүндэвтэр 180, хөнгөн 330 хүн байгаа аж. Мөн аймгийн төв болон хөдөөгийн сумдад нийт 1854 хүн гэрээр эмчлүүлж байна. 
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 215 хүн гарчээ. Ингэснээр Ховд аймагт коронавирусний халдвар авсан нийт 11954 хүн эдгэрсэн гэх дүн мэдээллийг албаныхан танилцууллаа.
Мянгад сумын харьяат иргэн Б. 66 настай, эмэгтэй. Коронавирусний халдвараар үүсгэгдсэн халдварт өвчин, нэн хүнд хэлбэр (архаг, хууч өвчний хавсарсан эмгэгтэй)-ийн оношоор Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Тусгаарлах эмнэлгийн "Эрчимт эмчилгээний тасаг"-т эмчлүүлж байгаад 2021 оны ecдүгээр сарын 21-ний өдөр нас барсаныг ЭМЯ бүртгэжээ. Ингэснээр Ховдод нас баралт нэгээр нэмэгдэж, нийт 17 болов.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn