Хүүхэд, залуучуудын спорт нөхөрлөлийн үйл ажиллагаа боллоо
Ховд аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын дунд “Kids game” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус хөтөлбөрийн зорилго нь спортоор дамжуулан хүүхэд, залуучуудыг нийгэмшүүлэх, нөхөрлөл, баг хамт олон болж ажиллах, хамтдаа хөгжихөд чиглэж буй.
Иймээс хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 11-ний өдөр “Kids game” гэх спорт нөхөрлөлийн үйл ажиллагаа зохион байгууллаа.
Энэ үйл ажиллагааг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны Ховд салбар, Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Норвегийн тусламжийн байгууллагын Ховд салбар зэрэг байгууллага хамтран зохион байгуулснаараа онцлогтой.
Үүний үр дүндхөгжлийн бэрхшээлтэйхүүхэд, залуучуудын бие бялдар болон сэтгэл зүй, оюун санааны хувьд өөрчлөгдөж, зөв сайхан энeрги авч байгааг зохион байгуулагчид хэллээ. Энэ удаагийн үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс гадна энгийн хүүхдүүд оролцож, хамтдаа хөгжсөнөөрөө онцлог аж.