Бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр хэрэгжинэ
Ховд аймаг Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх BEST хөтөлбөрийн багтай хамтран ажиллахаар боллоо. Энэхүү хөтөлбөрийг “Хөгжлийн шийдэл” ТББ-аас 2024 он хүртэлх хугацаанд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх юм. Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав дөрөвдүгээр сарын 28-нд BEST хөтөлбөрийн багийн гишүүдтэй уулзаж, талууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус хөтөлбөрийн зорилго нь орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг чадваржуулах, хөгжүүлэх, санхүүжилтийн хүртээмжийг нь нэмэгдүүлэх, компанийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар эдийн засгийг төрөлжүүлэн өсгөхөд чиглэж буй.
BEST хөтөлбөр нь Ховд аймагт албан ёсны салбараа нээсэн
Цаашид жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж, эдийн засгийн өрсөлдөөнт зах зээлд байр сууриа эзлэн хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Уг хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 77002210 утсаар холбогдож авах боломжтой. Мөн “Хан Жаргалант Ховд” хоршооны нэг давхарт байрлах BEST хөтөлбөрийн Ховд аймгийн салбарт хандах боломжтой аж.
Уг хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг 77002210 утсаар холбогдож авах боломжтой. Мөн “Хан Жаргалант Ховд” хоршооны нэг давхарт байрлах BEST хөтөлбөрийн Ховд аймгийн салбарт хандах боломжтой аж.
Н.Лхагва