Заал, танхимыг 50 хувийн дүүргэлттэйгээр нээнэ
Ховд аймгийн Онцгой комисс энэ сарын 2-ны өдөр хуралдаж, цаг үeийн асуудалтай холбоо бүхий хэд хэдэн шийдвэр гаргав.
Тодруулбал, коронавирусний халдварын эсрэг дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх ба соёл урлаг, спортын үйл ажиллагаа, заримарга хэмжээнүүдийг 11 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн заал, танхимыг 50 хувийн дүүргэлттэйгээр нээх, малын гоц халдварт шүлхий өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулах тухай холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг чиглэл өгсөн гэж Ховд аймгийн ЗДТГ-аасмэдээллээ.
Мөн спорт заал, бялдаржуулах төв, баар, зоогийн газар, караоке зэрэг нийтийн үйлчилгээний газрууд Ховд аймгийн хэмжээнд хэвийн үйл ажиллагаа явуулж эхэллээ. Цаашид олон нийтийг хамарсан урлаг, спортын үйл ажиллагаа зохион байгуулах боломж ийнхүү нээгдэж байгаа аж.
Өнгөрсөн хугацаанд коронавирусний халдварын тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан Ховд аймагт олон нийтийг хамарсан уулзалт, сургалт, урлаг, спортын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гарсан байсан.