Шуурганы улмаас цахилгааны шон хугарч, дөрвөн сумын цахилгаан тасарчээ
Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн Баруун хаяа гэх газар өчигдөр 07:00 цагт 18-24 м/с шороон шуурга шуурсны улмаас тус сумын чиглэлийн 35 кв-ын ЦДАШ-ын 287 дугаар тулгуур хугарсан байна.
Улмаар Зэрэг, Дарви, Манхан, Цэцэг сумын цахилгаан тасарсан гэсэн мэдээллийг тус өдрийн 23:30 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн ажилтнууд 17:00 цагт ажиллаж эхэлсэн байна.