Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна

476


Ховд аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгоор сэтгэл зүйн зөвлөгөө өгч, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлж байна.
Одоогийн байдлаар Жаргалант суманд сонсголын бэрхшээлтэй 18 иргэнд ганцаарчилсан болон бүлгээр сэтгэл зүйн зөвлөгөө өгч, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. Тус иргэд 11 удаагийн давтамжтай сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээнд хамрагдах аж. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүний гэр бүлийн гишүүдийн сэтгэл зүй, харилцаа, хандлага, өөртөө итгэх итгэл, амьдралын чанарыг дээшлүүлэх боломж бүрдэх юм.

Ховд аймгийн хэмжээнд 3039 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 1214 нь аймгийн төв, Жаргалант суманд бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бичгийн боловсрол олгох, дохионы хэлийг бүрэн эзэмшүүлэх чиглэлд сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгцээ, шаардлага нэлээд байгаа тухай зарим иргэд санал хэлж байна.  
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө болон сэтгэл заслын үйлчилгээг "Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ"-ний хүрээнд Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эмэгтэйчүүд, гэр бүлийн сэтгэл зүйн боловсролын төв хамтран хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой. 
Энэ онд аймгийн төв буюу Жаргалант суманд амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй 81 иргэнийг тус үйлчилгээнд хамруулна. Харин хоёр дахь ээлжийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээнд хараа болон сонсголын бэрхшээлтэй 31 иргэн оролцохоор төлөвлөжээ.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn