Одоогийн байдлаар 200 гаруй тонн мах бэлтгэжээ

303

Орон нутагт мах бэлтгэх ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа тухай Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас тодрууллаа. Энэ жил Ховд аймагт 8900 өрхийн 3446.2 мянган толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан дүн мэдээ бий. Тэгвэл аймгийн хэмжээнд хүнсний хэрэгцээнд зориулж хонин толгойд шилжүүлснээр 365790 толгой мал хэрэглэх урьдчилсан тооцоог мөн гаргажээ.
Ховд аймаг 89 мянга гаруй хүн амтай. Үүнээс аймгийн төв буюу Жаргалант суманд 33 мянга гаруй хүн амьдарч буй. Аймгийн төвийн жишсэн хүн амын гурван сарын махны хэрэглээнд 324 тонн мах бэлтгэх шаардлагатай. Одоогийн байдлаар 200 гаруй тонн мах бэлтгэсэн дүн мэдээтэй байна.   
Энэ онд хоёр аж ахуйн нэгжээр дамжуулан орон нутгийн төсвийн 260 сая төгрөгөөр 35 тонн махны нөөц бэлтгэхээр шийдвэрлэсэн. 
Мөн одоо “Хан жаргалант ховд” хоршоо 14 тонн, ” Жаргалант шанд” ХХК 80 тонн, “Баруун монгол интернейшнл” ХХК 60 тонн махыг экспортод гаргахаар бэлтгэжээ. Түүнчлэн “Монголиан катлл” ХХК 7.5 тонн мах бэлтгэсэн байгаа ба 5000 мал (амьд) бэлэн байна. “Иов” ХХК 45 тонн, “Энх номин” ХХК 7.5 тонн мах нөөцөлсөн аж. 
Аймгийн Онцгой комиссоос мал, махны үнийг бууруулах зорилгоор энэ оны намраас эхлэн “Шинэ-Ховд баруун бүсийн хөгжлийн корпораци”, “Хан жаргалант Ховд” хоршоотой хамтран “Таван баялаг” зах дээр мал, махны худалдаа явуулж байна. 
Төлөг 140-150 мянга, эм хонь 150-155 мянга, эр хонь 200 мянган төгрөгийн үнэ ханштай худалдаж буй. Энэ үйл ажиллагаа 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилж, нийт 4500 гаруй малыг дээрх үнээр худалдан борлуулах аж. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn