Сурагчид хуучин хувцсаа сэргээн засварлаж, бүтээлийн үзэсгэлэн гаргажээ

288
Ховд аймгийн төвийн eрөнхий боловсролын сургуулийн зарим сурагчид хуучин хувцсаа сэргээн засварлах аргад суралцаж, гарын доорх материал ашиглан бүтээл хийсэн байна. 

Ховд аймаг дахь Америкийн соёл мэдээллийн төв Ховд хотын төв номын санд байрладаг. Тус төв нь иргэд олон нийтэд зориулсан үйл ажиллагаа, лекц яриа, сургалт явуулахад зориулсан танхимтай бөгөөд олон төрлийн бүтээлч хөтөлбөрөөр иргэдэд үйлчилж байна.   
Тухайлбал, 2021 онд “Makeuspace” хөтөлбөрийг шинээр санаачланхэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь хуучин хувцсаа сэргээн засварлаж, гарын доорх материал ашиглан ахуйн хэрэгцээт зүйлс хийх аргачлалыг бүх насны иргэдэд зааж, сургахад чиглэж буй.  
Хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн багш нар долоо хоногт хоёр удаа үнэ төлбөргүй сургалт зохион байгуулж, оёдол эсгүүр, гар урлал хийх анхан шатны мэдлэг, мэдээлэл түгээж байна.
Америкийн соёл мэдээллийн төвд хүүхэд багачууд, өсвөр, залуу үeийнхэн, иргэд хөдөлмөрчид англи хэл дээрх ном хэвлэл, лавлагааны материал унших, компьютер ашиглах боломжтой. Мөн бүтээлч ажиллагаанд зориулсан оёдлын машин, техникийн зориулалттай багаж, бусад үйлчилгээний хэрэгслүүдээр хангагдсан байна.
Иймээс орон нутгийн иргэдийн зүгээс “Makeuspace” хөтөлбөрт идэвхтэй хамрагдаж, хуучин хувцсаа сэргээн засварлах, гарын доорх материалаар ахуйн хэрэгцээт зүйлсхийх аргад суралцахыг уриаллаа.
Уг хөтөлбөрийн үйл ажиллагаа цаашид жил бүр үргэлжлэх тул сонирхсон иргэд 99439969 утсаар холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах, бүртгүүлэх боломж бий.
Одоогийн байдлаар тус хөтөлбөртаймгийн төвийнeрөнхий боловсролын сургуулийн сурагчид хамрагдсан бөгөөд хийсэн бүтээлээрээ өнгөрсөн долоо хоногт үзэсгэлэн гаргажээ. Энэ нь Соёлын яамнаас санаачлан хэрэгжүүлсэн "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд өрнөснөөрөө онцлогтой аж.









скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn