Сэтгүүлч А.Бямбасүрэн ахмад үeийн санхүүчдийн тухай ном бичжээ
Ховд аймгийн “Ховдын мэдээ” сонины эрхлэгч, сэтгүүлч А.Бямбасүрэн "Ахмад үеийн санхүүчдээс суралцах юм их бий" нэртэй шинэ ном бичиж, олон нийтийн хүртээл болгов.
Санхүүгийн байгууллагын 110 жилийн ойд зориулсан тус номд Ховд аймгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан ахмад санхүүчдийн дурсамж, ажил-амьдралын замнал,сонирхолтой түүхийгөгүүлсэн байна.Номын нээлтийн үйл ажиллагаагөчигдөр"Өндөр буян холбоо" ТББ зохион байгуулжээ.
Ховдаймгийн Санхүү бүртгэлийн үйл ажиллагаа нь 1925-1929 онд худалдаа,үйлдвэр,зам харилцаа,боловсрол,эмнэлэг зэрэг шинээр байгуулсан үйлдвэр,аж ахуйн газруудад хөтлөгдөх байдлаар өргөн хүрээг хамарсан түүхтэй.
"Ахмад үеийн санхүүчдээс суралцах юм их бий" нэртэй энэ ном бол сэтгүүлч миний дөрөв дэх ном гэжА.Бямбасүрэн онцоллоо.