Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 31 гомдол мэдээлэл бүртгэгджээ
Шинэ жилийн баярын өдрүүдэд Ховд аймаг дахь Цагдаагийн газарт 31 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүний 4 нь гэмт хэргийн шинжтэй, 27 нь зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл байв. Тодруулбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 12, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үeдээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил 4, гэр бүлийн хүчирхийлэл 1 бүртгэгдсэн байна.
Мөн Эрүүлжүүлэх байранд 6 хүн эрүүлжүүлэгджээ. Өмнөх оны мөн үeд гэмт хэрэг 10 бүртгэгдэж байсан бол энэ онд 4 байгаа нь 60 орчим хувиар буурсан үзүүлэлт гэж Ховд аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.