Гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 1.7 хувиар буурчээ
Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд 2020 оны эхний найман сарын байдлаар 297 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.7 хувиар буурсан үзүүлэлт гэж Цагдаагийн газраас мэдээллээ.
Үүнд хулгайлах гэмт хэрэг 53 бүртгэгдсэн ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38.3 хувь буурсан үзүүлэлттэй байна. Мөн мал хулгайлах 26 бүртгэгдэж, өмнөх оныхоос 25.7 хувь буурчээ.
Түүнчлэн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг20 бүртгэгдсэн нь4.7 хувь буурсанүзүүлэлт аж.
Мөн дээрэмдэх гэмт хэрэг 5 бүртгэгдэж, өмнөх оныхоос 28.5 хувиар буурсан. Энэ оны эхний найман сарын байдлаар авлига нэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрөв дахин буурсан үзүүлэлт гэж Цагдаагийн газраас мэдээллээ.
Аймгийн Цагдаагийн газраас эргүүл,хяналт шалгалт, урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна. Үүнээс гадна камержуулалт, иргэдийн оролцоо нэмэгдсэний үр дүнд гэмт хэрэг 1.7 хувь буурсангэж албаныхан үзэж байна.
Мөн зарим төрлийн гэмт хэрэг нэмэгджээ. Энэ оны эхний найман сарын байдлаар залилах гэмт хэрэг 33 бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оныхоос 37.5 хувь өссөн үзүүлэлт аж. Мөн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 26 бүртгэгдсэн ба 23.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.