Гэр цэцэрлэгийг халж шинэ байртай болжээ

234
Ховд аймгийн Жаргалант сумын Аравдугаар цэцэрлэгийн хамт олон сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд танхим ба гэр сургалт явуулж ирсэн. "Гэр цэцэрлэг"-т үйл ажиллагаа явуулахад тодорхой бэрхшээл, тулгамдсан хэд хэдэн асуудал байжээ.  
Иймээс хүүхэд багачуудад тохилог орчинд сургуулийн өмнөх боловсрол олгох боломжийг өргөжүүлэх зорилгоор энэ жилээс “гэр”-ээ хурааж, шинэ байртай боллоо.  
Энэхүү 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг "Турлиахт" ХХК улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, энэ сарын 8-ны өдөр хүлээлгэн өгөв.
Энэ ажлын үр дүнд гэр цэцэрлэгийг халж, цаашид тус цэцэрлэгийн 175 хүүхэд тохилог, аюулгүй орчинд сурч, хөгжих боломжтой болж байна гэж албаныхан онцоллоо. 




скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn