О.Чадалбат “Уран барилдаант бөх”-өөр шалгарлаа

301

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан энэ сарын 11-нд Ховд аймагт боллоо.
Тус үйл ажиллагааг аймгийн ИТХ, Биeийн тамир спортын газар, Үндэсний бөхийн холбоо хамтран зохион байгуулсан юм. Хүчит бөхийн барилдаанд Чандмань сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн бөх аймгийн арслан М.Эрдэнэжаргал, Эрдэнэбүрэн сумын харьяат, аймгийн заан Ц.Заяатүшиг нараар манлайлуулсан 48 бөх зодоглолоо. Үүнд аймгийн арслан болон заан нэг, начин зургаа байв. Мөн сумын заан 24, начин гурав, залуу бөх 13 байлаа.
Улмаар бөхийн барилдаанд Дөргөн сумын харьяат, аймгийн начин Л.Ням-Очир түрүүлж, Дарви сумын харьяат, сумын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ.
Харин Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, аймгийн начин Ш.Еркинбек шөвгөрлөө.
Энэ үeэр Мөст сумын харьяат, залуу бөх О.Чадалбатыг “Уран барилдаант бөх”-өөр шалгаруулж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнажээ.  



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn