Ховд аймаг тендер сонгон шалгаруулалтыг бүрэн цахимжуулжээ

295


Ховд аймаг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын тендер сонгон шалгаруулалтыг бүрэн цахимжууллаа. Энэ онд тус аймагт улсын төсвийн 40.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эрх шилжсэн 19 ажил, орон нутгийн Худалдан авах ажиллагааны албаар дамжуулан 3.2 тэрбум төгрөгийн 43 ажил хэрэгжинэ. Мөн 17 суманд цахим системээр 7 тэрбум төгрөгийн 113 ажил, шууд худалдан авах 5.8 тэрбум төгрөгийн 482 ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулах аж.
Үүнээс одоогийн байдлаар улсын төсвийн 5.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх 4 ажил, орон нутгийн 872.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар санхүүжих 10 ажлын худалдан авах ажиллагааг зарласан байна.
Мэргэжлийн байгууллагууд ийнхүү худалдан авах, үнэлэх үйл ажиллагаа зохион байгуулахдаа ил тод, нээлттэй байдлыг бүрдүүлэх зорилгоор цахим технологийн шийдэл ашиглаж байна.
Худалдан авах ажиллагааг зохион байгуулах, үнэлэх журмыг шинэчилж үйл явцыг ил тод, нээлттэй болгосноор үнэлгээний хорооны ажлын хариуцлага сайжирна. Мөн гүйцэтгэлийн чанарт ахиц, өөрчлөлт гарна гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn