Ховд аймгийн Мянгад суманд хээрийн түймэр гарч, 90 га талбай шатжээ

91

Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан багийн Хонгорчид энэ сарын 22-нд хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 90 орчим га талбай шатсан байна.
Түймрийн дуудлагыг гуравдугаар сарын 22-ны 19:30 цагт хүлээн авч, аймгийн Онцгой байдлын газарын аврах анги, сумын мэргэжлийн анги болон орон нутгийн иргэдээс бүрдсэн 69 хүн, 18 автомашинтай баг шуурхай ажиллажээ. Салхи шуургатай, хуурайшилт ихтэй байсан ч бүслэн хамгаалах, зурвас татах зэрэг тактикийн арга хэмжээг авч, түймрийг 23:20 цагт цурманд оруулан, 23-ны 00:10 цагт бүрэн унтраасан байна.
Түймэрт бэлчээрийн ургамал, хөрсний дээд үе шатсанаар байгаль орчин, мал аж ахуйд тодорхой хэмжээний хохирол учирсан гэж үзэж байна. Одоогоор түймрийн шалтгааныг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байгаа бөгөөд хаврын хуурайшилттай холбоотойгоор иргэдийг галын аюулгүй байдлыг чанд сахихыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Ч.Юмчирдуламскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn