Тѳрийн ордон бѳхчүүдийн ордон болно

385
Ийм цаг ойртжээ. УИХ-д Хэнтий аймгаас дархан аварга Бат-Эрдэнэ, Тѳв аймгаас даян аварга Сүхбат, Сонгинохайрхан дүүргээс Сумьяабазар аварга сонгогдсон. Тэгвэл энэ тоо цаашид хурдтайгаар ѳсѳх хандлагатай болжээ. Амжилттай бизнесмэн, Жэм интернашионал компанийн үүсгэн байгуулагч, Жэм пиво, Жэм архины эзэн, Завханы гаралтай Цэрэнпунцаг зааныг МАН Завхан аймагт нь "сойхоор" бэлдэж, гарьд ч бүх бэлтгэлээ базаажээ. Нэгэн цагт домог мэт яригдаж байсан зургаан заанаас Сумьяабазар, Сүхбат нар тѳрийн түшээгээр сонгогдсон.
Харин тэдэн дээр Цэрэнпунцаг нэмэгдэхийн тулд ѳнгѳрсѳн зун, намаржингаа Завхан нутгаа эргэж тойрсон байдаг. Энэ гурав дээр дархан аварга Ѳсѳхбаяр, арслан Ганбат, гарьд Гантогтох нар л нэгдэх дутаж буй. МАН Архангай аймагт Ѳсѳхбаяр аваргыг дэвшүүлэх яриа ч чих дэлсэж буй. Тэгвэл үндэсний бѳхийн аваргууд дээр сумогийн 68 дахь их аварга Дагвадорж нэмэгдэх нь. Түүнийг АН-аас Ѳвѳрхангай аймагт нэр дэвшүүлэхээр болсон байна. Мѳн Баянхонгор аймагт олимпийн аварга Түвшинбаяр "даагаа" нэхэхээр бэлтгэлээ базааж байна.

О.Гоо-Оюун
Эх сурвалж: control.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn