Ховд аймгийн цаг агаарын урьдчилсан төлөв

207


Энэ сарын 7-14-ний өдөр хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс танилцуулав.
Үүнээс үзэхэд,энэ сарын 9-нд уулархаг нутгаар ялимгүй цас, 10,11,12-ны өдөр зарим газраар бага зэргийн цас орно. Салхи энэ сарын 9,10,14-нд зарим газраар секундэд 10-12 метр. Бусад хугацаанд баруунаас секундэд 4-9 метрбайх аж. Агаарын температурын хувьд Цэцэг сумын нутгаар шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градусхүйтэнбайна. ХаринИх нууруудын хотгороор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байх төлөвтэй. Өнөөдөр 08.00 цагийн байдлаар Ховд аймгийн ихэнх нутгаар цасан бүрхүүлтэй. Ялангуяа Жаргалант, Зэрэг сумын нутгаар хамгийн их буюу 6 см, Мөст, Дуут сумын нутгаар хамгийн бага буюу1см цастай, Мөнххайрхан суманд цасан бүрхүүлгүй байна. Агаарын температурын хувьд хамгийн хүйтэн нь Цэцэг суманд -40°С, хамгийн дулаан нь Алтай суманд -16°С хүйтэн байв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn