Сар шинийн баярын өдрүүдэд 16 хүүхэд мэндэлжээ
Ховд аймагт сар шинийн баярын өдөр буюу хоёрдугаар сарын 2-5-ны өдрийн хооронд 15 эх амаржсан байна. Шинээр төрсөн хүүхдүүдийн 5 нь хүү, 11 нь охин бөгөөд бүгд эсэн мэнд бойжиж байгаа. Үүнээс онцлоход, Нэгдсэн эмнэлгийн Амаржих тасагт энэ сарын 4-ний өдөр 2 ихэр хүү мэндэлсэн аж.