ОХУ-ын тэнгисийн цэргүүдийг Украины далайн гарцыг хааж байна гэж буруутгав
ОХУ-ын арми Украины өмнөд хэсэг болох Газар дундын тэнгис болон Хар тэнгист сургуулилалт хийхээр зэхэж байна. Үүнтэй холбоотой энэ долоо хоногийн эхээр тус улс цэргүүдээ Хар тэнгис рүү илгээсэн юм. Тэгвэл Украины зүгээс ОХУ-ыг далайн гарц хаасан гэж буруутгажээ.
Мөн Украин дахь АНУ-ын Элчин сайдын яам "Цэргийн сургуулилт хийх нэрийдлээр Орос улс Украины тэнгисийн бүрэн эрхт байдлыг хязгаарлаж, Хар тэнгис, Газар дундын тэнгист зорчих эрх боломжийг хаан, эдийн засагт чухал ач холбогдолтой далайн тээврийн хөдөлгөөнд саад учруулж байна" хэмээн твиттер хуудсандаа бичсэн байна.
ОХУ, Украины хилийн орчимд 100 мянга гаруй цэрэг цуглуулсан энэ үед Беларусийн армитай хамтарсан сургуулилт хийж буйг зарим орон тийм ч тааламжтай хүлээн авахгүй байна. Өчигдөр/2022.02.10/ АНУ Украин дахь өөрсдийн иргэдийг “Оросын цэргийн ажиллагааны заналхийлэл улам нэмэгдэж байгаа тул нэн даруй явахыг” уриалав. Үүний зэрэгцээ Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Европ сүүлийн хэдэн арван жил тохиогоогүй хямралтай тулгарлаа гэж мэдэгджээ.
"Allied Resolve 2022" гэгддэг Орос, Беларусийн цэргийн хамтарсан сургуулилт Украинтай хиллэдэг 1000 гаруй км газрыг хамарч байна. Уг ажиллагаанд Оросын нийт 30 мянга орчим цэрэг оролцож байгаа юм. Гэвч Орос улс уг сургуулилтаар далимдуулан Украин руу довтолбол Киев рүү дайрахад илүү хялбар болно гэсэн болгоомжлол ч бий.
Эх сурвалж: CNN