Энэ сарын 6-ны өдрөөс нийт нутгаар дулаарна

237


Ховд аймгийн мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсэн мэдээгээр гуравдугаар сарын 2-нд өдөртөө уулархаг нутгаар салхи шуургатай байна. Алтайн салбар уулсаар секундэд 10-12 метр хүрч ширүүсэх төлөвтэй.
Улмаар гуравдугаар сарын 2-3-нд шилжих шөнө Алтайн өвөр говиор буюу Булган, Үенч, Алтай суманд бага зэргийн цас орно. Цаашид энэ сарын 6-ны өдрөөс Ховд аймгийн нийт нутгаар дулаарна. 

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэв
Энэ оны гуравдугаар сарын 1‑ний өдрийн байдлаар Буянт голын мөсний зузаан 155 см, Булган голын мөсний зузаан 83 см, Ховд голын мөсний зузаан 79 см байна.
Мөн Дундцэнхэр голын мөсний зузаан 60 см, Долооннуур голын мөсний зузаан 55с м байгаа бол Хар ус нуурын мөсний зузаан 122 см байна.
Чоно-Харайх голын мөсний зузаан 117 см, Төгрөг голын мөсний зузаан 103 см  тус тус хүрч, мөсөн бүрхүүл, мөсөн дээрх устай байна.
Нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул тээвэрчид, иргэд гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр тээвэрлэлт хийхгүй байхыг Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс онцгойлон анхаарууллаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn