Явган аялалд 120 гаруй эмэгтэй оролцлоо
Ховд аймагт зохион байгуулсан “Аз жаргалын аялал-2022” үйл ажиллагаанд 120 гаруй эмэгтэй оролцов. Тодруулбал, "Эмэгтэйчүүд, гэр бүлийн сэтгэл зүйн боловсролын төв” НҮТББ, “Явган алхалтын найзуудын клуб”-ээс санаачлан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж "Аз жаргалын аялал-2022" үйл ажиллагааг энэ сарын 5-нд зохион байгууллаа.
Энэ хүрээнд аймгийн төвөөс Баатархайрхан уулын чиглэлд 10 орчим километр зайд явган алхалт хийж, нэгэн өдрийг дурсамжтай өнгөрүүллээ.
2022 оны оны анхны явган аялалд охид, эмэгтэйчүүдийн төлөөлөл 120 гаруй хүн нэгдсэн байна.
Аяллын гол зорилго нь байгаль дэлхийдээ талархаж сэтгэлийн өргөл өргөх, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх замаар цэвэр агаарт алхахад чиглэж байснаараа онцлогтой.
Энэ удаагийн аялалын үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагчдын зүгээс алхалтад хэрэгцээтэй хүнсний зүйлс, халуун чяцарган өгч, ая дууны мэндчилгээ өргөсөн бөгөөд сэтгэл судлаач У.Чулуунчимэг аз жаргалтай амьдралын үндэс, эмэгтэйчүүдийн эрхэмлэх зүйлсийн талаар мэдээлэл хийлээ.