Ховд аймгаас 221 хүн шалгалтад орохоор бүртгүүлжээ

304

2022 оны нэгдүгээр ээлжийн Төрийн албаны ерөнхий шалгалтыг дөрөвдүгээр сарын 1,2-ны өдөр Ховд аймагт зохион байгуулна. Ингэхдээ Нутгийн удирдлагын ордны “Иргэний танхим”-д 9 ээлжээр зохион байгуулахаар бэлтгэл ажил хангажээ. Өнөөдөр Төрийн албаны салбар зөвлөлөөс шалгалтад орохоор бүртгүүлсэн иргэдэд мэдээлэл, зааварчилгаа өглөө. Мөнмэргэжлийн хүмүүсМонгол хэл бичгийн шалгалтын агуулгаар“Зөв бичгийн дүрэм”,“Найруулга зүйн хичээл”заав.
Энэ удаагийн төрийн албаны ерөнхий шалгалтад орохоор 221 хүн бүртгүүлсэн байна. Шалгалт өгөх иргэд хуваарийн дагуу эхлэх цагаас 30 минутын өмнө ирсэн байх учиртай. Ингэхдээ иргэний үнэмлэх, баталгаажилтын хуудсыг авч ирэхийг албаныхан зөвлөж байна. Мөн шалгалтын цагаас хоцорвол дараагийн ээлжиyд оруулахгүй болохыг шалгалтын комисс анхаарууллаа. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn