“Халдваргүйжүүлэлтийн аян” хоёр сарын хугацаанд үргэлжилнэ

266

Ховд аймагт мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх “Халдваргүйжүүлэлтийн аян”-ыг зохион байгуулж байна. 
Тус аяны үйл ажиллагаа нь ирэх зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл бүюу хоёр сарын хугацаанд үргэлжилнэ. Энэ хүрээнд мал эмнэлгийн байгууллагаас холбогдох баримт бичиг, дүрэм журам, ажлын төлөвлөгөө боловсруулан баталсан байна.
Мөн 17 сумын Мал эмнэлгийн тасагт нийт 30 сая төгрөгийн өртөг бүхий шаардлагатай халдваргүйтгэлийн тоног төхөөрөмж, 550 кг халдваргүйжүүлэлтийн бодис, хамгаалах хэрэгсэл олгов. 
Энэхүү аяныг бүх нийтийг хамарсан бүтээлч ажил болгон, сум, багийн Засаг дарга нар, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд, малчид, иргэдийн оролцоотойгоор баг бүрт ажлын баг гаргажээ. 
Улмаар  өвөлжөө, хаваржааны хашаа хороо, малын өтөг бууцыг халдваргүйжүүлэх, бэлчээр, уст цэгийг цэвэрлэх, хорогдсон мал, амьтны сэг, зэмийг устгах ажлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар чанартай гүйцэтгэхийг сумдын Мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч, улсын байцаагч нарт үүрэг болгож, мэргэжил арга зүйн заавар, зөвлөмжөөр ханган ажиллаж байгаа гэж Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.
Ховд аймгийн ихэнх суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан. Улмаар мэргэжлийн байгууллагуудын зүгээс малын гоц халдварт шүлхий өвчний тархалтыг бууруулах чиглэлд анхаарч ажиллаж байгаа бөгөөд өвчний голомт хараахан арилаагүй байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn