Атрын IV аяныг “Эх орны эрүүл хүнс” уриан дор зохион байгуулна

400
atar
Атрын IV аян эхэлж байна. Засгийн газраас энэ удаагийн аяныг “Эх орны эрүүл хүнс” уриан дор зохион байгуулахаа мэдэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнийг хийж байна. Зөвлөгөөнийг Засгийн газрын гишүүн, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нээж, яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун “Газар тариалангийн салбарын бодлого, зорилт, тулгамдаж буй асуудал, хэрэгжүүлэх арга зам”-ын талаар илтгэл тавьж байна.
Манай улс энэ онд 552 мянган га-д тариалалт хийж, өвлийн хүлэмжийг нэмснээр тогтвортой ургац авахаар төлөвлөжээ. Хүнсний ногоог хамгийн ихдээ 10 мянган гад тариалдаг байсан бол 12 мянган га болгож өсгөсөн. Төмс, үр тариа, улаан буудайгаар улсын хэрэгцээг 100 хувь хангана. Хүнсний ногооны 80, тосны ургамлын 40, тэжээлийн ургамлын 80 хувийг дотоодоос хангаж, 339 мянган га-д уринш бэлдэхээр байгааг мэдээлж буй юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn