Могойд хатгуулахаас хэрхэн сэргийлэх вэ?

353

Зуны улиралд нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт гэх хортой могой үерийн усаар дамжин орж ирдэг тул иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байхыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс анхаарууллаа.
Бамбай хоншоорт могой нь:
  • Биеийн урт 70 орчим см
  • Биеийн ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна
  • Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай
  • Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой.
  • Хүүхэн хараа нь босоо
  • Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын дөрвөн сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана
Могойд хатгуулахаас хэрхэн сэргийлэх вэ?
Ууланд алхах, зэрлэг өвс ихтэй газар явах, хад асганд авирахдаа урт түрийтэй гутал, өмд өмсөх, савхин бээлий өмсөх 
Могойтой таарвал дуу чимээ гаргаж, огцом хөдөлгөөн хийлгүй аажуухан холдох  
Хэрэв та могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатайг анхаарууллаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn