ХОВД: Шинэ ургацын ногоонд шинжилгээ хийжээ
Ховд аймагт зарж байгаа хүнсний ногоо ньургамал хорио цээр болон нитратын шинжилгээгээр стандартын шаардлага хангаж байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын зарим мэргэжилтнүүд өнөөдөр сумдын тариалан эрхлэгчидтэй уулзаж, талбай дээр нь зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, ургац хураалтын талбайгаас дээж авч, шинжилгээнд хамрууллаа.
Тодруулбал, ургац хураалтын үе эхэлсэнтэй холбогдуулан Ховд, Буянт сум дахь тариалангийн талбайгаас болон зах худалдааны төвдтарвас, төмс, хүнсний ногоо худалдаж буй 12 аж ахуйн нэгж, иргэний 14 сорьцод 64 үзүүлэлтээр ургамал хорио цээрийн болон нитратын шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр бүтээгдэхүүнүүдэд эерэг дээж илрээгүй буюу стандартын шаардлага хангасан үзүүлэлттэй дүн гарсан байна. Одоогоор хяналт шинжилгээ үргэлжилж байнагэж Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.