16 нүхэн жорлонг булж ариутгав

520
Хөрс, усны бохирдлыг бууруулах, аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Буянт голын зуслангийн бүсэд байгаа 16 нүхэн жорлонг булж ариутгал хийжээ. Сүүлийн үед Буянт голын мөс хайлж, зуслангийн айл өрхүүдийн бие засах газар /нүхэн жорлон/ усанд автсан.
Иргэд зусланд гарахдаа гэрийнхээ гадна зүлгэн дээр нүхэн жорлон ухаж, зуны турш ашигладаг. Жил бүр зуслангийн айлуудын жорлон усанд автаж хөрсний бохирдол бий болгодог аж.  
30 мянга орчим хүн амтай Жаргалант сум буюу аймгийн төвөөр урсдаг Буянт голын ус, хөрс бохирдох нь халдварт өвчин үүсэх эрсдэл бий болгоно. Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Жаргалант сумын ЗДТГ зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран Буянт голын зуслангийн бүсэд байгаа 16 нүхэн жорлонг булж, ариутгал халдваргүйтгэл хийсэн байна.
Нүхэн жорлонгоос нэг жилд ойролцоогоор 5-14 сая тонн хэмжээтэй хүлэмжийн хий ялгардаг гэж судлаачид тооцсон байна. Тодруулбал, хүний сөрөг үйл ажиллагаанаас шалтгаалан дэлхийн агаар мандалд цацагдаж буй нийт хүлэмжийн хийн 2-4 хувь нь нүхэн жорлонгоос үүдэлтэй аж.  

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn