О.Батнасан Ховдыг ховх сорох уу

311

Ховд аймгийн дараагийн Засаг дарга болохыг хүсэгчдийн марафон аль хэдийн эхэлж, МАН-ын байраар эргэлдэх УИХ-ын гишүүн аснууд олширчээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн асан О.Батнасан нар.
МАН-ын УЗ тэргүүтнүүд О.Батнасанг зүтгүүлэхээр ам нийлээд байгаа аж. Бүр ЖДҮ-чин, МТЗ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж чадахгүй нь хэмээн “бууж өгсөн” хүнийг шүү дээ.
Хамгийн гол нь Ховдын одоогийн Засаг дарга Б.Дүгэржавыг Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажлыг удаашруулсан гэх үндэслэлээр Засгийн газраас шийдвэр гаргасан. Эцсийн хариуг аймгийн ИТХ-аар шийдвэрлэнэ гэж байгаа ч олонх болсон МАН-ынхан бүгд төв намынхаа даалгаврыг биелүүлж, Б.Дүгэржавыг үдэж, О.Батнасанг угтан авах нь гарцаагүй.
Тэгэхээр МАН-ын томчууд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг түргэвчлэх бус дараагийн сонгуульд хөрөнгө мөнгө босгож өгөх хүнийг Ховдын Засаг даргаар томилох нь гэх хардлагыг бий болгож байна. Үндсэндээ О.Батнасан Ховдын Засаг дарга боллоо гэхэд эрх мэдлээрээ далайлгаж эдийн засгийг нь элгээр нь мөлхүүлж, Эрдэнэбүрэнгийн станцын хөрөнгийг ховх сорох байлгүй.
Хэрэв тиймгүй сэн бол О.Батнасанг зүтгүүлэх ямар ч шаардлагагүй. Учир нь УИХ-ын гишүүн асан О.Батнасангийн хувьд 2016 онд Ховд аймгаас парламентад сонгогдож байсан. Гэхдээ тухайн дөрвөн жилийн хугацаанд олон нийт О.Батнасан гэж гишүүн байдаг эсэхийг огт мэдэхгүй шахам явсан, “ёстой л “хэлгүй”-чүүдийнх нь нэг байв. Харин мэдээлэлд ойр байдлаа ашиглан ЖДҮХС-гаас зээл авсан нь ил болсноор олонд нийтэд танигдсан гэж болно. Тиймээс ч МАН 2020 онд УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь хасчихсан.
Гэхдээ О.Батасангийн хувьд албан тушаалгүй үлдэж, лааз өшиглөхгүй гэж МАН-ын төв байраар байнга эргэлдсэний эцэст МТЗ-ын гүйцэтгэх захирлаар 2021 оны наймдугаар сард томилогдсон ч жил ч хүрэлгүй өнгөрөгч тавдугаар сард ажлаа өгсөн хүн шүү дээ.
Тэгэхээр бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэе гэж байгаа бол О.Батнасанг бус арай өөр хүнийг Ховдын Засаг даргаар томилох боломж байж л таараа.
Эх сурвалж: Erennews.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn