Тэргүүний сумын туг, өргөмжлөлийг хүндэтгэлтэйгээр гардуулав

593

Ховд аймгийн Булган сум "Монгол Улсын Тэргүүний сум”-аар шалгарлаа. Шагнал гардуулах үйл ажиллагааг энэ сарын 11-нд Булган суманд зохион байгуулжээ. Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн Удирдлага зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, ахлах реферэнт н.Оюун, УИХ-ын гишүүн О.Батнасан, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав зэрэг албаны төлөөлөл оролцож баяр хүргэсэн байна.
Энэ үеэр Монгол Улсын Тэргүүний сумын туг, өргөмжлөлийг хүндэтгэлтэйгээр гардуулав. Ингэснээр Ховд аймгийн дөрөвдэх Монгол Улсын Тэргүүний сум болж байгаагаараа онцлогтой. Булган сум нь хөгжлийн зорилго, зорилтоо хэрэгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэд хоорондын түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлж, нэг баг болж ажилласнаар 2019 онд Ховд аймгийн шилдэг сумаар шалгарсан юм. 

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn