Э.Болормаа: Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор Ховд аймгийг бүрэн сэргээгдэх эрчим хүчээр хангана

313

Ховд аймгийн Засаг даргаар Э.Болормаа сонгогдсон билээ. Тэрбээр "Монгол Улсын баруун бүсийн хөгжлийн тулгуур, олон ястны өлгий болсон Ховд аймгийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид өө. Намрын тэргүүн сарын шинийн 2-ны өлзий учрал бүрдсэн энэ өдөр Та бүхнийхээ итгэл найдвар, Ховд аймгийн 90 гаруй мянган хүний итгэл найдварыг өвөртөлж, Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй Засаг дарга болох түүхэн үүрэг, хариуцлага хүлээлгэсэнд гүнээ талархаж байна. Эмэгтэйчүүдийн нэр төр, авьяас мэдрэмж, сурч мэдсэн зүйл, ажлын туршлагаа эх орныхоо хөгжлийн төлөө зориулахын төлөө ажилладаг залуусынхаа түүчээ болж буйгаа ухамсарлаж байна.
Өнөөдрийн та бүхний сонголт бол шинэ сэргэлт, шинэ Ховдын эхлэл гэж ойлгож болно. Миний бие Ховд аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа дараах зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болноҮүнд:
  • Ховд аймагт сүүлийн 10 гаруй жил тохиогоогүй өвөл болох магадлалтай байгаа тул өвөлжилтийн бэлтгэл ажилд шуурхай орно
  • Төсөв хөрөнгөөс илүү сэтгэл, зүтгэлээр шийдэх асуудал байна. Үүний нэг нь төв болон сумдын хогийн асуудал байгаа тул үүнд хурдтай шийдэл гарган ажиллана.
  • Утааны асуудалд анхаарал хандуулан ажиллах бөгөөд шинэ технологи олон улсын шийдэлд түшиглэн ирэх жил гэхэд шийдэл гаргана
  • Шинэ сэргэлтийн бодлогыг Ховд аймагт хэрэгжүүлэн жишиг аймаг болгоно
  • Эрчим хүчний бие даасан байдлыг хангахад баруун бүсийн үүрэг чухал бөгөөд Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор Ховд аймгийг бүрэн сэргээгдэх эрчим хүчээр хангана” гэсэн юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn