"Эгийн гол"-ын төсөл В.Путины бодлогоор гацаанаас гарлаа ч баярлахад эртдэнэ
2015 оноос эхлэн долоо дахь удаа зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улс анх удаагаа Ерөнхий сайдын түвшинд оролцож байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ уг чуулганы индэр дээрээс Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн асуудлуудыг тоймлон танилцуулж, ОХУ-ын төрийн тэргүүн В.В.Путинд бараалхахдаа хоёр орны улс төр, эдийн засгийн харилцааны биелэл болсон Улаанбаатар төмөр зам, Эрдэнэт үйлдвэр зэрэг төслүүдийн талаар тодотгосны сацуу цаашид ч том төслүүдэд харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлжээ.
Дашрамд тодотгоход, Хөгжлийн банкан дахь төрийн өмчит компаниудын чанаргүй ангилалд орсон зээлүүдийн жагсаалтад “Эгийн голын УЦС” ТӨК-д бүртгэлтэй 48.7 тэрбум төгрөгийн зээл бий.
- Дулааны цахилгаан станцыг өргөтгөх: Дулааны 2, 3-р цахилгаан станц, Чойбалсан, Амгалангийн ДЦС,
- Эрчим хүчний шинэ эх үүсвэр барих: Тавантолгой, Багануурын Дулааны цахилгаан станц, Төвийн бүсийн 5 дахь эх үүсвэр, Эрдэнэбүрэн, Эгийн голын Усан цахилгаан станц,
- Дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам байгуулах: Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай, Тавантолгой-Оюутолгой, Сайншанд-Цагаансуварга, Багануур-Өндөрхаан, Багануур-Чойр, Мандалговь-Арвайхээр, Багануур-Налайх-Улаанбаатар зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ гэсэн.
- Засгийн газраас Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг эхлүүлэх шийдвэр гаргасан бөгөөд барилга угсралтын ажлыг 61 сарын дотор дуусгахаар тохирсон гэсэн мэдээллийг өгч буй юм.