В.Путин: Украин террорист халдлага хийсэн

Бямба гарагийн өглөө Крымийн хойгийг ОХУ-ын эх газартай холбодог гүүрэнд хүчтэй дэлбэрэлт болсон билээ.
Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр ОХУ-ын мөрдөн байцаах товчооны тэргүүн Александр Бастрыкинтай уулзах үеэрээ: "Энэ үйлдэл бол Оросын иргэний зориулалттай дэд бүтцийн чухал байгууламжуудыг устах зорилготой террорист халдлага. Үүнийг зохион байгуулагч, гүйцэтгэгч, ашиг хүртэгч нь Украины аюулаас хамгаалах алба юм” гэжээ.
Харин Бастрыкин: "Халдлагыг зохион байгуулахад Оросын иргэд, зарим улс орнууд тусалсан.Халдлагад ашигласан шатахуун тээвэрлэгч автомашин өмнө нь Болгар, Армени, Гүрж, Умард Осет, Краснодарын хязгаараар зорчсон баримт олдсон" гэсэн байна.