15 настай хүү сум алдаж аавынхаа аминд хүрчээ
2022-р оны 11-р сарын 04-ний өдөр 43 настай эрэгтэй О цэнэгтэй “Тоз-8” маркийн буугаар нохойгоо буудахыг завдах үед түүний хүү 15 настай Т хориглоход сум алдан О-ийн цээжин хэсэгт онож газар дээрээ нас барсан хэрэг гарлаа. Энэ хэрэг Ховд аймгийн Ховд суманд гарсан байна. Цагдаагийн газар хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.