ХОВД: Давсан урлалын бүтээгдэхүүнийг анх удаа хийж байна

191


Орон нутагт хувиараа бизнес эрхэлж өрхийн орлогоо нэмэгдүүлж буй залуучуудын төлөөлөл болД.Уламбаяр. 
Тэрбээр Ховд аймагт анх удаа давсан урлалын бүтээгдэхүүн хийж, зах зээлд нийлүүлж байна. Д.Уламбаяр энэхүү ажлаа эхлээд нэг сар гаруй хугацаа болж байгаа бөгөөд одоогоор давсан цэцэг, шар шувуутай сувнер, лааны суурь гацуур гэх мэт 4-5 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй болжээ.
Түүний хийж буй бүтээгдэхүүн нь давс, хүнсний будаг зэргийг ашигладаг тул 100 хувь эко. Хүний биед сөрөг нөлөө үзүүлэхгүй, байгальд ээлтэйгээс гадна эерэг энергийг бүрдүүлдэг аж. Гэртээ хүүхдээ харж, асрахын зэрэгцээ өрхийн орлогоо нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлага үүсч байгаа тул давсан урлалыг сонирхож, тусгай хэв загварууд ашиглан бүтээгдэхүүнээ бие даан хийж сурчээ.   

Давсан урлалын бүтээгдэхүүнийг орон нутгийн иргэд сонирхож, авч эхэлж байгаа.  Бэлэг дурсгал, гоёл чимэглэлийн зориулалт бүхий нэг бүтээгдэхүүнийг дунджаар  15-45 мянган төгрөгийн хооронд борлуулдаг аж.  Давсан урлал нь хэлбэр дүрс, өнгө зэргээс шалтгаалан өөр өөрийн бэлгэдэлт утга, агуулгатай. Нэг бүтээл хийхэд 20-30 минутын хугацаа зарцуулдаг бөгөөд  ашиглаж буй түүхий эдийг Ховд аймгаасаа авдаг байна. 

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөлд хамрагдаж, хөдөлмөрийн харилцаанд оролцоход шаардлагатай ажил мэргэжлийн чиг баримжаа болон хувь хүний хөгжлийн олон талт сургалтад хамрагдаж байсан. Улмаар өөрөө өөртөө ажлын байр бий болгосондоо баяртай байна. Цаашид бүтээгдэхүүний нэр төрлийг өргөжүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах нөхцөлийг сайжруулах, хүргэлт үйлчилгээг эрчимжүүлэх зэрэг олон зорилго дэвшүүлэн ажиллаж байна гэж залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл Д.Уламбаяр хэллээ.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn