Ховд аймагт газар хөдлөлт болжээ
![](http://nutag.mn/uploads/posts/2023-01/medium/1672824103_37535-1000-600_2.jpg)
Өчигдөр /2023.01.03/ Улаанбаатарын цагаар 14:59:06 цагт Ховд аймгийн Манхан сумын төвөөс урд зүгт 19 километрийн зайд газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлт 3.6 магнитуд хүчтэй байсан хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.
Газар хөдлөлтийн улмаас аливаа хохирол учраагүй байна.