ХОВД: "Малын эрүүл мэнд" дэд хөтөлбөр 2023-2025 онд хэрэгжинэ

176


Ховд аймаг "Малын эрүүл мэнд" дэд хөтөлбөрийг дөрвөн зорилтын хүрээнд 2023-2025 онд хэрэгжүүлэхээр болжээ.  Хөтөлбөрийн зорилго нь Ховд аймгийн хэмжээнд өсгөн үржүүлж байгаа мал сүрэгт хор хохирол учруулж байгаа малд халдварладаг, малаас хүнд халдварладаг өвчнийг таслан зогсоох, малчдын эрүүл мэнд, эдийн засгийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, түүхий эд бүтээгдэхүүний чанар, борлуулалтыг нэмэгдүүлэх, худалдааны чөлөөт нөхцөлийг бүрдүүлэн, оношилгоо шинжилгээг олон улсын түвшинд хүргэж, мал амьтны эрүүл мэндийг хамгаалахад чиглэх юм.

Мөн мал болон гэрийн тэжээвэр амьтанд тарилга хийх,шимэгч хорхойг эмчлэн сэргийлэхүйлажиллагаахэрэгжүүлэх,мал эмнэлгийн шүүх, магадлан шинжилгээ, дуудлага, үйлчилгээ,мэс ажилбар ба эх барихын тусламж,халдваргүй өвчний анхны тусламж үзүүлэх гэсэн зургаан чиглэлээр "Мал эмнэлгийн үйлчилгээний үнэ тариф"-ыг баталлаа. Дээрх хөтөлбөртэй холбоотой асуудлыг энэ сарын 30-нд Ховд аймгийн ИТХ-аар хэлэлцэж, 11 дүгээр хуралдааны шийдвэрээр баталсан юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn