Дуут сумын Соёлын төвийг яруу найрагч Х.Эрдэнэбаатарын нэрэмжит болгов

897
Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 82 дугаар тогтоолын дагуу Дуут сумын Соёлын төвийг Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, "Болор цом"-ын эзэн яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатарын нэрэмжит болгосон. Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди тус тогтоолын баримт бичгийг өчигдөр буюу гуравдугаар сарын 24-ний өдөр яруу найрагчийн гэр бүлд  гардуулан өгөв. Улмаар “Болор цом”-ын эзэн яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатарын утга зохиолын сан хөмрөгийг арвижуулж, намтар, бүтээл туурвилыг нь олон нийтэд сурталчилж ажиллахыг сумын Соёлын төвийн эрхлэгч Д.Одонтуяад үүрэг болгосон аж. 
Яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар нь Ховд аймгийн Дуут суманд төржээ. Тэр “Сарны жим” яруу найргийн анхны шүлгийн түүврээрээ утга зохиолын салбарт хөл тавьсан. Улмаар яруу найргийн "Гуну" урсгалыг өөрийн номын багш О.Дашбалбарын хамт үүсгэсэн уран бүтээлч билээ. Тэрээр “Ойрад аялгуу”, “Сэргэн мандлын сар”, “Хат урсгал”, "Зүүн гарын эзэнт шүлэгс" зэрэг яруу найргийн ном туурвижээ. 
Түүний уран бүтээл, авьяас билгийг төр засаг болон мэргэжлийн байгууллагаас үнэлж, Ховд аймгийн шилдэг шүлэг шалгаруулах "Алтайн дуулал" наадмын хошой тэргүүн шагнал, 1995 онд МЗХ-ны “Тэргүүний сэхээтэн залуу” медаль, 1999 онд “Хөдөлмөрийн алдар” алтан медаль гардуулж байжээ. Мөн 2001 онд МҮЧЗХ-ны нэрэмжит шагнал, 2007 онд МЗЭ-ийн шагнал, 2009 оны “Болор цом" наадмын эзэн, 2016 онд "Алтан гадас" одонгоор тус тус шагнаж байв. 

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn