Тэргүүлэгчид 90.9 хувийн ирцтэй хуралдав

578
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан гуравдугаар сарын 18-ны өдөр боллоо. Энэ удаа 11 тэргүүлэгч оролцохоос 10 нь оролцож, 90.9 хувийн ирцтэй хуралдсан. Улмаар таван асуудал хэлэлцсэн юм. Тодруулбал, Мөнххайрхан сумын Эрүүл мэндийн төвийг Омбогийн Батсүх, Дуут сумын Соёлын төвийг Хөөдөөгийн Эрдэнэбаатар, Ховд аймаг дахь Тагнуулын газрыг Цэгмидийн Төмөр-Очирын нэрэмжит болгох тухай саналыг тус тус хэлэлцэн баталсан.
Мөн Булган сумыг Улсын тэргүүний сум шалгаруулах болзолд нэр дэвшүүлэхээр боллоо. Булган сум нь Улсын тэргүүний сум шалгаруулах болзлын 19 шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа. 2018-2019 онд орон нутагт хэрэгжүүлсэн ажил, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар бусад 16 сумыг манлайлж байна гэж албаныхан онцоллоо.   
Үүнээс гадна аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар төрийн дээд шагналд уламжлах тухай асуудал хэлэлцэж, 60 гаруй иргэний материал тодорхойлолтыгдээд шатны байгууллагадөргөн мэдүүлэхээр болсон юм. 

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn