ХОВД: Цэцэрлэгийн менежментийг сайжруулах ажил хэрэгжиж байна

211

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 2023 оныг сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жил болгон зарласан. Энэ хүрээнд цэцэрлэгийн менежмент, өөрийн үнэлгээ, төлөвлөлт хийх арга зүйн талаарх сургалт, зөвлөн туслах үйл ажиллагааг өнөөдөр Ховд аймгийн Жаргалант сумын 16 дугаар цэцэрлэг дээр зохион байгууллаа.

Энэхүү ажлын үр дүнд Жаргалант сумын 16 дугаар цэцэрлэгийн багш ажилтнууд чадавхжиж, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаандаа ахиц дэвшил гаргах бөгөөд менежментийг сайжруулсан сайн туршлагаа бусад цэцэрлэгт түгээн дэлгэрүүлэх юм. Цэцэрлэгийн менежментийг сайжруулах ажлын хүрээнд зохион байгуулж буй сургалтад Жаргалант сумын 16 дугаар цэцэрлэгийн багш, ажилтнуудаас гадна эцэг эх, асран хамгаалагч, үнэлгээний баг,орон нутгийн боловсрол, шинжлэх ухааны газар, аймаг сумын удирдлагуудын төлөөлөл оролцож байна.
Цаашид цэцэрлэгийн менежментийг сайжруулах чиглэлээр төлөвлөсөн ажлыг хэрэгжүүлэхэд аймаг орон нутгаас санхүүгийн болон бусад дэмжлэгийг үзүүлэх шаардлагатай байгаа талаар мэргэжилтнүүд ярив. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn