УДШ-ийн шийдвэртэй холбоотойгоор зодоон болж, цагдаагийнхан хамгаалалт авчээ
Ховд аймгийн Алтай сумын нутагт байх Богоч уурхайд БНХАУ-ын иргэд 2015 оноос гурван жилийн хугацаанд 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Харин уурхай ашиглалтад орох үед Б.Мөнхтөр гэх этгээд хөрөнгө оруулагчдын "Талст молор" компанийг нь хууль бусаар өөрийнхөө нэр дээр шилжүүлэн булааж авснаар, хөрөнгө оруулагчид хүнд байдалд орж, шүүхэд ханджээ.
Тодруулбал, булаагдсан хөрөнгөө буцаан авахаар дөрвөн жилийн турш шүүхдэлцсэний эцэст Улсын Дээд шүүхийн шийдвэрээр булаагдсан компаниа буцаан авч чадсан байна. Ингэснээр 2023.05.27-ны өдөр шүүхийн шийдвэр гаргуулсан иргэд уурхайн талбайд очиж, тоног төхөөрөмж эд зүйлсээ хүлээлцэж авсан юм.
Энэ үйл явдлын дараагаар Ховд аймгийн цагдаагийн 40 гаруй алба хаагч уурхайн талбайд ирж, хамгаалалт авчээ.
Тодруулбал, УДШ-ийн шийдвэртэй холбоотойгоор хоёр тал маргалдаж, зодоон үүссэн ба уг асуудалд цагдаагийн байгууллага хамгаалалт авч ажиллажээ.
Эх сурвалжийн мэдээллээр гадаадын хөрөнгө оруулагчдыг залилсан Б.Мөнхтөр гэгчийн ураг төрлийн хүн нь Ховд аймгийн Цагдаагийн газрын Дэд дарга ажээ. Тиймээс тиймээс газрын дарга нь Дэд даргаа тухайн ажиллагаанаас тусгаарласан гэдэг мэдээлэл ирүүллээ.
https://tsahiur.mn/n/s/15062