Гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон 16 настай хүүгийн цогцсыг олжээ
Ховд аймгийн Үенч сумын Хөх-Үзүүр багийн Хөх-Үзүүрийн шил гэдэг газар энэ сарын 2-ны 20:00 цагийн үед иргэн Ө гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар анги, Үенч сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Ө, 16 настай эрэгтэйг эрэн хайж, хиймэл нуурын эргээс хүүгийн утсыг олжээ. Мөн Мөн өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлэн 09:35 цагт хиймэл нуурын 10 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.