Алтан хөхий хайрханыг тайх ёслолд Ерөнхийлөгч оролцсонгүй

273

Ховд аймгийн Мянгад сумын нутагт байрлах төрийн тахилгат Алтан хөхий уулын тэнгэрийг тайх ёслол өчигдөр боллоо.Эх болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, уул усаа шүтэн дээдэлдэг өвгөдийн заншлыг уламжлан өвлүүлэх зорилго дор Алтан хөхий уулыг тайх ёслолыг таван жил тутамд хийдэг уламжлалтай.
Төрийн тахилгат уулыг тайх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч биечлэн оролцдог ч энэ удаагийн ёслолд оролцсонгүй. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир, Засгийн газрын гишүүн болох УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг тэргүүтэй албаны хүмүүс мөн нутгийн удирдлага, ард иргэд оролцлоо. Төрийн тахилгат Алтан хөхий уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр 32 бөхийн барилдаан, азарга, дааганы уралдаан, урианхай сурын тэмцээн зохион байгуулжээ. Алтан Xөхий хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд Улаанбаатар, Дархан Эрдэнэт хот болон Ховд, Увс аймгийн хил залгаа сумдын иргэдийн төлөөлөл оролцсон байна.
Тахилгын өмнөх орой буюу долдугаар сарын 21-нд уламжлалын дагуу Долоон бурхан одны тахилгыг аймгийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулжээ.
Эх сурвалж:www.polit.mn скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn