ХОВД: 2000 гаруй малчин өрх өөр аймаг, сумын нутагт отроор өвөлжинө
Ховд аймгийн нутаг дэвсгэрт9351 өрхийн 3321.4 мянган толгой мал бий. Бэлчээрийн ургамлын төлөв байдал, цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан энэ өвөл2000 гаруймалчинөрхотор нүүдэл хийхээр байна. Тодруулбал, Ховд аймгаас таван өрхийн 2.9 мянган толгой мал өөр аймгийн нутаг дэвсгэртбуюу Хэнтий, Хөвсгөл, Төв, Булган аймагт отроор өвөлжилнө. Харин өөрийн аймгийн бусад сумын нутаг руу 355 өрхийн 171.5 мянган малотор нүүдэл хийх төлөвтэй байна.
Мөн Баян нурууны улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт Дарви сумын 39 өрхийн 28.1 мянган толгой мал, Хилийн зурвас бүс нутагт 130 өрхийн нийт 128.1 мянган малөвөлжинө. Түүнчлэн Улсын тусгай хамгаалалттай газар нутагт нийт 1490 өрхийн 727.7 мянган толгой мал сүрэг өвөлжиж, хаваржих урьдчилсан тооцоолол гарчээ. Одоогийн байдлаар өөр аймгийн нутагт отроор өвөлжих малчид замдаа гарсан. Харин өөрийн аймгийн бусад сум, отрын бүс нутагт өвөлжих малчдын дийлэнхньхараахан отор нүүдэл хийж эхлээгүй байна.
Малчин өрх малдаа тарга тэвээрэг авахуулах, малыг ялган нялх ногоонд цатгах, цас зудаас хамгаалах зорилгоор монгол зан заншил, соёлын өв, уламжлал, туршлагынхаа дагуу өвөл, хаврын отор нүүдэл хийдэг уламжлалтай. Малчид отрын сүргийг бэлчээрийн шинж чанараар нутагт дасгах, таргалуулах гэсэн хоёр арга хэрэглэдэг. Зун, намрын отор бол тарга хүчний отор. Харин өвөл, хаврын отор бол бэлчээр сонгож мал сүргийг онд сайн оруулах отор юм.