Хууль бусаар загас барихаар очсон 50 гаруй иргэнийг саатуулжээ

484
Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас БОАЖГ, Хар-Ус нуурын УТХГН-ийн хамгаалалтын захиргаатай 2020 онд хамтран ажиллах төлөвлөгөө баталсан. Тус төлөвлөгөөний дагуу загасны үржлийн үе эхэлж байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх хамтарсан хяналт шалгалтыг гуравдугаар сарын 28-29-ний өдөр зохион байгуулжээ. Хяналт шалгалтын явцад Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсэд хамаарах Ховд гол дагуу хууль бусаар загас барихаар очсон 50 гаруй иргэнийг саатуулжээ. Улмаар мэргэжилтнүүдийн зүгээс холбогдох хууль тогтоомж, журмыг танилцуулж, зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилласан гэж мэдээллээ. Зарим иргэдийн хууль зөрчсөн үйлдлийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 70431286, Цагдаагийн газрын 7043102 утсанд үнэн бодитоор мэдээлэх боломжтой. Иргэдийн өгсөн мэдээлэл нотлогдсон тохиолдолд “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар 150 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно. Тус урамшууллыг аймаг, сумын Засаг дарга ажлын 10 өдөрт багтаан байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос олгохоор хуульд заасан байдаг аж.

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn