Ховд аймагт “Мөнгөлөг шагшуурга-2024” мөсний баяр болно

74

Ховд аймгийн Хар-Ус нуур дээр энэ сарын 20-21-ний өдрүүдэд "Мөнгөлөг шагшуурга-2024" мөсний баяр зохион байгуулагдах гэж байна.

Мөсний баяр нь аялал жуулчлалыг хөгжүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой бөгөөд олон угсаатан ястны өвөрмөц дүр төрх, амьдралын хэв маяг, ахуйн соёлыг хадгалж ирсэн хувцас хэрэглэл гэдэг соёлын өвийн чухал нэг хэсэг. Арга хэмжээний үеэр олон угсаатны өвлийн загварын наадам, Жангар тууль хайлах ёслол, адуучин тэмцээн, мөсөн сур харваа зохион байгуулагдах хөтөлбөртэй аж.

Мөн баярт хүссэн хүн бүхэн хүрэлцэн ирж, оролцох боломжтой гэдгийг тус аймгийн ЗДТГ-аас мэдээлсэн байна.




скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn