МӨСНИЙ БАЯР: Аав ээжтэйгээ цагийг өнгөрүүлэх өдөр олон байгаасай

108

Ховд аймгийн Хар-Ус нуурыг түшиглэн жил бүр мөсний баяр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил  “Мөнгөлөг шагшуурга-2024” нэртэйгээр зохиогдсон баярт 40 мянга орчим хүн оролцжээ. Тус аймгаас NTV телевизийн сурвалжлах багийн бэлтгэсэн мэдээллээр мөсний баярт иргэд гэр бүлээрээ нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлжээ.
Хүүхдүүдийн хувьд “Аав ээжтэйгээ өнгөрүүлэх ийм өдрүүд олон байгаасай” гэдгийг хэлж байлаа. Учир нь гэр бүлээрээ хааяа л цэвэр агаарт цагийг өнгөрүүлдэг тухай тэд ярьж байгаа юм.
Багачууд  аав ээж нь ажилтай, бас  өөрсдөө хичээлтэй байдаг тул гэр бүлээрээ өнгөрүүлэх цаг ховорхон гэнэ. Мөн аймгийн төвд чөлөөт цаг өнгөрүүлэх газар ч цөөн болохыг хүүхэд, томчуудгүй хэлж байгаа юм. Тиймээс энэхүү мөсний баяр хүүхдийн инээд хөөр цангинасан, томчууд хүүхэд насандаа эргэж очсон жаргалтай нэг өдөр болж өнгөрчээ. Энэхүү баярт оролцож байгаа аймгийн иргэн  ярихдаа “хүүхэд байхад модон гулсуураар л гулсдаг байсан. Мөсөн дээр их гоё юм байна” гэж NTV телевизид  дурсамжаасаа хуваалцжээ.
Уг мөсний баярыг анх 2009 онд байгаль хамгаалагчид, малчдын бүлэг, нөхөрлөлийн санаачлагаар зөвхөн Ховд аймгийн Хар-Ус нууранд өндөглөдөг Борцгор хотон шувуу болон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах уриан дор зохион байгуулж байсан түүхтэй. Үүнээс хойш мөсний баярыг 10 удаа зохион байгуулжээ. Мөн Засгийн газраас өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд анхаарал хандуулж байгаа бөгөөд энэ хүрээнд “Мөнгөлөг шагшуурга-2024” мөсний баярт ч ач холбогдол өгсөн болохыг холбогдох албаны хүмүүс нь ч хэлсэн.
Б.ЦЭЦЭГ
http://time.mn/tZP.html
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn